Дундговь аймагт ажиллаж байна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнд ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал оролцож, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Ажлын албанаас хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийн талаар мэдээлэл хийлээ.

Мөн аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар сургалт зохион байгуулж аймгийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.