“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ШҮҮХ, ПРОКУРОР БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫГ СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яам Азийн сантай хамтран 2017-2019 оны хооронд хэрэгжүүлж буй “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: албан хаагчдыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд шүүх, прокурор, Хууль сахиулахын их сургууль, цагдаа, хил хамгаалах, гадаадын иргэн харьяатын байгууллагын ажилтан, албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэх сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдийн хооронд зохион байгуулж байна.

Цаашид төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын 200 ажилтан, албан хаагчдад энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, хохирогч төвтэй ажиллах чадварыг нэмэгдүүлэх сургалтыг шат дараатайгаар зохион байгуулна.