Мэдээ мэдээлэл

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” БҮС НУТГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

“Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт Бүс нутгийн зөвлөгөөн Төв аймгийн Зуунмод суманд боллоо.

Зөвлөгөөнд Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 7 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд хулгайн мал, махаа хамгийн богино хугацаанд мөнгө болгож Улаанбаатар хот дахь мах худалдан авч зарж борлуулдаг Хүчит шонхор, Эмээлт, Хархорин, Цайз зэрэг захуудад болон тэдгээрт, үйл ажиллагаа явуулдаг ченж нарт зардаг болох нь тогтоогдсон бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд өөр газарт хулгайн мал, мах зарж борлуулсан 4 тохиолдол гарчээ.

Тус зөвлөгөөнөөс мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор “Зөвлөмж” гаргалаа.

Related posts

Залилан, мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

Amaraa Chuluun

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалтууд үргэлжилж байна

Amaraa Chuluun

С.Бямбацогт: Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж, нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ.

ts@tsr@1

Leave a Comment