Хамтарсан багийн туршлага судлах арга хэмжээ болж байна

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллага хамтран “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт”-ыг 2018 оны 06 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Уг сургалт, уулзалтад Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Хамтарсан багийн 154 гишүүн хамрагдаж мэргэжил арга зүйгээ дээшлүүлэх сургалт болон сайн туршлага бүхий Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлалаа.