Мэдээ мэдээлэл

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа; албан хаагчдыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын нийт 40 албан хаагчдыг нэгдсэн сургалтад хамрууллаа. Сургалтыг дээрх байгууллагуудаас бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явуулж байна.

Төслийн хүрээнд Хууль сахиулахын их сургуулиас эмхтгэн гаргасан хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг илрүүлэх, хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх аргачлал эзэмшүүлэх гарын авлагыг тус сургалтад ашиглав.

Related posts

ДАРХАН-УУЛ АЙМАГТ НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” БАЙГУУЛНА

Bayanduuren b

“Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

admin admin

Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрөлд I байр эзэлсэн бүтээл

Amaraa Chuluun

Leave a Comment