Мэдээ мэдээлэл

“КАМЕРЖУУЛАЛТ-2” АЯНЫГ ДҮГНЭЛЭЭ

Иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор тэдний аюулгүй амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Аюулгүй орчин-Иргэдийн оролцоо” болзолт уралдаан “Камержуулалт-2” аяныг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран 2018 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж дүгнэлээ.

“Камержуулалт-2” болзолт уралдааны хүрээнд нийт 571.807.090 сая төгрөгийн 2530 хяналтын камерыг иргэд, аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн хөрөнгөөр амьдарч, ажиллаж буй орчиндоо байршуулсан байна.

Шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шагнал гардуулах ёслол 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газрын байранд боллоо. Шагналт байранд:

Хороо:

  • Нэгдүгээр байр – Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо
  • Хоёрдугаар байр – Чингэлтэй дүүргийн 13-р хороо
  • Гуравдугаар байр – Чингэлтэй дүүргийн 3-р хороо

Аж ахуй нэгж, байгууллага:

  • Нэгдүгээр байр – “М-Армор” ХХК
  • Хоёрдугаар байр – “Хан-Хөхий” ХХК
  • Гуравдугаар байр – “Тугсан” ХХК
  • Тусгай байр – “Мөнгөн тавилга” ХХК

Сууц өмчлөгчдийн холбоо:

  • Нэгдүгээр байр – “Реженси Ресиденси” СӨХ
  • Хоёрдугаар байр – “Тавлаг өргөө” СӨХ
  • Гуравдугаар байр – “Улаанхуаран” СӨХ
  • Тусгай байр – “Сонор” СӨХ

Хөршийн хяналтын бүлэг:

  • Нэгдүгээр байр – “Сондор” ХХБ
  • Хоёрдугаар байр – “Дашдаржаа” ХХБ
  • Гуравдугаар байр – “Мандах бадрах” ХХБ

Засаг дарга:

  • Налайх дүүргийн 4-р хорооны Засаг дарга
  • Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Засаг дарга

Иргэн:

  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Э.Баттөр
  • Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ю.Ганзориг

Цагдаагийн алба хаагч:

  • Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Амарсайхан
  • Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батбаяр
  • Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч В.Батсайхан
  • Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Алтанцэцэг нар тус тус шалгарлаа.

Related posts

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн хуралдаан боллоо

Bayanduuren b

Шинэ сургалтын хөтөлбөр, гарын авлага хэвлэгдэн гарлаа

Amaraa Chuluun

Зөрчлийн тухай хуулиас

Anun Chinbat

Leave a Comment