Дорнод аймгийн Цагдаагийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан “Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт зөвлөгөөнд ГХУСАЗЗАА-ны төлөөлөл оролцлоо.
Уг зөвлөгөөнд ГХУСАЗЗАА, ЦЕГ-ын албаны хүмүүс, аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, хэсгийн төлөөлөгч, малчид зэрэг 170 орчим хүн оролцож, хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах талаар хэлэлцэв.