Баян-Өлгий аймаг: “Хуулиа дээдэлье” аян эхэллээ.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ГХУСАЗСЗ, ЗДТГ, Цагдаагийн газар хамтран иргэн бүрийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн шинж чанартай “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
“Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний хүрээнд олон нийтэд холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг ойлгуулах, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах зорилгоор “Хуулиа дээдэлье” аяныг Баян-Өлгий аймгийн нийт сум, төрийн байгууллагуудын дунд зохион байгуулж эхэллээ.
Аянг 40 хоногийн хугацаатай зохион байгуулах бөгөөд аяны тугийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Тилегенд гардуулж өглөө.