Мэдээ мэдээлэл

БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” баруун бүсийн зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Баян-өлгий, Ховд, Увс аймгийн төлөөлөгчид 110 гаруй хүн оролцож, баруун бүсэд малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.

Related posts

Замын тээврийн ослоос урьдчилан сэргийлье

Bayanduuren b

Мал хулгайлах гэмт хэрэг 2017 онд 901 бүртгэгдсэн нь өмнөх оноос 11.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Bayanduuren b

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН ЦАГААН НОМ-2016 ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Bayanduuren b

Leave a Comment