Мэдээ мэдээлэл

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн дунд сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн орчинд  үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэхэд тэдний болон эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Дэвжээ 2018” тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж өнөөдөр шилдэгүүд тодорлоо.

Уг тэмцээнд нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 8 сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн болон багийн ахлагчийн асуулт төрлөөр мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Сонгинохайрхан дүүрийн 65-р сургууль, хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн 117-р сургууль, гуравдугаар байранд Сүхбаатар дүүргийн 4-р сургууль, шилдэг сурагчаар 117-р сургуулийн сурагч У.Анужин, 97-р сургуулийн сурагч Б.Амарбаясгалан нар шалгарлаа.

Related posts

Зам тээврийн ослоос сэрэмжилье!

admin admin

Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

Bayanduuren b

Шторкны уралдааны дүн гарлаа.

admin admin

Leave a Comment