“Гэмт хэрэг зөрчилгүй, аюулгүй амар тайван орчин” аян

Дундговь аймгийн салбар зөвлөл

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлөөс сум, байгууллагуудын дунд “Гэмт хэрэг зөрчилгүй, аюулгүй амар тайван орчин” аяныг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд зарлан явуулж байна. Тус аяны зорилго нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, аливаа хүчирхийлэл, танхайрах, хулгайн болон зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах юм.