ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРЭГТ ӨРТСӨН ХҮҮХДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫХООС БУУРЧЭЭ

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” Дэд зөвлөл 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр хуралдлаа.

Хурлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 2018 оны 10 дугаар сарын нөхцөл байдал” танилцуулга, “Замын хөдөлгөөн дэх хүүхдийн аюулгүй байдал, осол гэмтлийн нөхцөл байдал” судалгааны тайланг хэлэлцлээ.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг 1083 бүртгэгдэж, түүний улмаас 463 хүн нас барж, 829 хүн хүнд хөнгөн гэмтсэн нь өмнөх мөн үеийнхээс бүртгэгдсэн гэмт хэрэг 39.3, гэмтсэн хүн 15.4 хувиар тус тус буурчээ.

Мөн хугацаанд зам тээврийн осол, хэргийн улмаас 36 хүүхэд нас барж, 124 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нас барсан хүүхэд 35.7, гэмтсэн хүүхэд 24.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Related posts

С.Бямбацогт: Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж, нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ.

ts@tsr@1

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН II

Amaraa Chuluun

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Ажлын хэсэг хуралдлаа.

admin admin

Leave a Comment