Салбар зөвлөл

“Зам тээврийн гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” хэлэлцүүлэг

“Гэмт хэрэг зөрчилгүй-аюулгүй амар тайван орчин” аяны  хүрээнд “Зам тээврийн гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр,  Хууль, эрх зүыйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа, мэргэжилтэн Т.Уранбайгаль, Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн С.Хулан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Авто зам хариуцсан мэргэжилтэн О.Мөнхзул, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Ганзориг, Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Л.Ганбат, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Саруулцэцэг, Цагдаагийн газрын Зам цагдаагийн тасгийн дарга Ц.Цэндцэсэм, Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч Н.Ганбат, аймгийн Авто тээврийн төвийн дарга Ц.Бямбацогт, Сайнцагаан сумын Хот тохижилтын газрын дарга н.Мөнхцоож, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ, “Мандалговь А0102” төлбөр авах цэгийн ажилтан  Н.Ганчулуун нар оролцлоо.

Тус хэлэлцүүлгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд оролцуулахад анхаарах асуудал”, Эрүүл мэндийн газар “Зам тээврийн осол гэмтлийн талаарх мэдээлэл”, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал”, Эрүүл мэндийн газар “Зам тээврийн осол гэмтлийн талаарх асуудал”, аймгийн Авто тээврийн төв “Авто замын засвар үйлчилгээ, цаашид анхаарах асуудал” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, оролцогчид асуулт асууж, тулгамдсан асуудлаар саналаа илэрхийлж цаашдын хамтын ажиллагаа, анхаарах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч зөвлөмж гаргалаа. Уг хэлэлцүүлэгийн үеэр гарсан зам тээврийн гэмт хэрэг, зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой саналыг аймгийн удирдлагуудад танилцуулахаар болов.

 

Related posts

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл хуралдлаа

Bayanduuren b

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019 оны хийх ажлын чиглэлээ тодорхойллоо

Bayanduuren b

ГОВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Bayanduuren b

Leave a Comment