ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Асуулт: Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны хамгаалах байр арга хэлбэрийн талаар?

Хариулт: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор хамгаалах байр ажиллана.

Хохирогч болсон гэж өөрийгөө үзсэн этгээд хамгаалах байрны үйлчилгээнд хамрагдах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллага, эсхүл хамгаалах байрны захиргаанд гаргана.

Хүн худалдаалах гэмт хэргийг цагдаагийн болон тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн эсэхийг үл харгалзан хохирогчийг хамгаалах байранд түр байрлуулна.

Хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг Засгийн газар батална.

Засгийн газрын шийдвэрээр хамгаалах байрны үйл ажиллагааг төрийн бус байгууллагад хариуцуулж болно.

Related posts

Асуулт: Би жолооны үнэмлэхээрээ гадаадад жолоо барьж болох уу?

user u

Асуулт: Хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэж нэхэмжлэл ирсэн байна. Ямар нөхцөлтэй байдаг юм бол оо?

user u

Асуулт: Машин, сэлбэг, нэмэлт тоног төхөөрөмж Монголруу оруулж ирмээр байгаа юм аа. тавих шаардлага гэж байдаг уу?

user u

Leave a Comment