ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Асуулт: Хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах гэж юу вэ?

Хариулт: Хохирогчийн өөрийн болон эцэг, эхийн нэр, оршин суугаа газрын хаяг, хувийн байдалтай нь холбоотой бусад мэдээллийг нууцлах ба эдгээр мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэх, түгээх, бусдад тараах, хохирогчийн нүүр царай, дуу хоолойг бусдад танигдахуйц байдлаар түгээхийг хориглоно.

Хохирогч өөрөө бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээллийг гэр бүлийнх нь бусад гишүүнд мэдэгдэхийг хориглоно.

Мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгч болон хэргийн бусад оролцогч хохирогчийн хувийн байдлын тухай өөртөө ил болсон мэдээллийг бусдад тараахыг хориглоно.  /энэ хэсэгт 2017 оны 5 сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад шаардлагатай гэж үзвэл хохирогчийн эцэг/эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаягийг нууцлах арга хэмжээ авна.

Related posts

Асуулт: Эмийн сангаас мансуурал үйлчигээтэй түүхий эд орсон эм авах гэтэл заавал эмчийн жороор олгоно гэх юм. Заавал эмчийн жор байх шаардлагатай юу?

user u

Асуулт: Би нэг хүүхдийн асрагч юм аа. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлээс хэн хамгаалах ёстой вэ? Би гомдол гаргаж болох уу?

user u

Асуулт: Манай дүүг мансуурах донтой гэсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан боловч эмчлүүлэх хүсэлгүй байна. Би хаана хандах вэ?

user u

Leave a Comment