Цаг үеийн мэдээ

“ГЭМТ ХЭРГИЙН ЦАГААН НОМ 2017” ТОВХИМОЛ ГАРГАЛАА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас санаачлан улсын хэмжээний гэмт хэргийн мэдээ, мэдээлэлд сүүлийн 10 жилийн байдлаар судалгаа хийж, 2017 онд анх удаа “Гэмт хэргийн цагаан ном 2016” товхимлыг гаргасан.

Энэ удаад цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улмаар НҮБ-ын олон улсын гэмт хэргийн ангилалтай харьцуулагдаж буй байдлыг илэрхийлэх, мөн нуугдмал гэмт хэргийн түвшинг тооцоолж, гэмт хэргийг тодорхой төрөл, үйлдэгдсэн онцлог, нутаг дэвсгэрийн гэмт хэргийн нөхцөл байдлыг системчлэн, гэмт хэргийн нөхцөл байдлыг тоон хэлээр байгаа түвшинд нь бодитойгоор харуулахыг зорин “Гэмт хэргийн цагаан ном 2017” товхимлыг Монголын криминологичдын холбоо ТББ-тай хамтран бэлтгэж, хэвлүүлэн олны хүртээл болгож байна.

Related posts

Сошиал уралдааны дүн гарлаа

Amaraa Chuluun

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Ажлын хэсэг хуралдлаа.

admin admin

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн 2017 онд Монгол Улсад хийсэн айлчлалын тайлангийн төслийг хэлэлцэв

Bayanduuren b

Leave a Comment