“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт аймгийн зөвлөгөөн Чингис хотод эхэллээ.

            Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн зорилт үйл ажиллагааны үндсэн чиглэл, улсын хэмжээнд хэрэгжиж байгаа шинэчилсэн батлагдсан хуулиудын хэрэгжилт, хөтөлбөрийн бодлого, зорилтын талаар нэгдсэн ойлголтонд хүргэх зорилгоор Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран  зохион  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог  нэмэгдүүлэх нь”  сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

             Энэхүү зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, сумдын засаг дарга нар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс , хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нар оролцож байна.

Тус  зөвлөгөөнийг  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  дарга Л.Батсайхан нээж, зөвлөгөөний арга хэмжээнд амжилт хүссэнээр эхэллээ.