Зар

Ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх  Хамтарсан багт зориулсан видео сургалт бэлтгэх АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ сонгон шалгаруулах тухай

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан сум, хороо, аймаг, дүүргийн Хамтарсан багийн гишүүдэд зориулсан видео, цахим сургалт боловсруулан бэлтгэх Ажил гүйцэтгэгчид ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Видео сургалтын хөтөлбөрийг НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтран боловсруулсан “Хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх нэн шаардлагатай үйлчилгээ”-ний багцад суурилсан цахим хичээл болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах чиглэлээр боловсруулсан Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын (IDLO) сургалтын хөтөлбөр,  өмнө нь бусад байгууллагуудын боловсруулсан Хамтарсан багийн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг ашиглан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход салбар хоорондын хамтын ажиллагааны олон улсын стандартад нийцүүлэн боловсруулна.

  • Видео сургалтыг хичээлийн танхим, студи, техник хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангагдсан орчинд хийх;
  • Сургалтын орчин үеийн шинэлэг, сонирхолтой арга хэлбэрүүдийг (дүрийн тоглолт, харилцан ярилцах, хамтаар хэлэлцэх, инфографик, зураг, хөдөлгөөнт дүрс (анимэйшн) гм) ашиглах, оролцооны аргад суурилах;
  • Хамтарсан багийн гишүүдийн ажил мэргэжлийн онцлогт тохирсон сургалтын агуулга бүхий видео сургалтыг салбар бүрээр бэлтгэх;
  • Сургалтын видео бичлэгийг видео дүрс бичлэгд тавигдах шаардлагыг бүрэн хангасан, чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байх;
  • Сургалтын хөтөлбөрийн төслийг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан хэлэлцүүлж, саналыг авч тусгасан байх;
  • Эхийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд хүлээлгэж өгнө.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Тус ажлыг гүйцэтгэх болсон үндэслэл, хэрхэн гүйцэтгэх тухай саналаа албан бичиг /3 хуудсаас хэтрэхгүй байх/;
  • Хуулийн этгээдийн болон гишүүд тус бүрийн танилцуулга;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ;
  • Жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр, ажиллаж байсан болон сургалтын гарын авлага боловсруулах, сургалт явуулах ажлын туршлагатай байх.

 

Материал хүлээн авах хугацаа: 2017 оны 05-р сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Хууль зүй, дотоод хэргийн яамны 211 тоот өрөөнд хүлээж авна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 265125

Related posts

Шторкны уралдааны дүн гарлаа.

admin admin

Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрөлд I байр эзэлсэн бүтээл

Amaraa Chuluun

Зөрчлийн тухай хуулиас

admin admin

Leave a Comment