Uncategorized

Шторкны уралдааны дүн гарлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас 2017 оны 4 дүгээр сард Гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар богино хэмжээний видео сурталчилгааны уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээлийг дүгнэх комисс 5 хүний бүрэлдэхүүнтэй томилогдон ажиллаж дүнгээ гаргалаа. Нийт 16 бүтээл хүлээн авч,

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр

Нэгдүгээр байр – Лемон Студи “Тэмүүлэнгийн түүх”

Хоёрдугаар байр – Жаргалсайханы Чингүн “Архидан согтуурахтай тэмцэх”

Гуравдугаар байр – Reds Zimo “Та хүүхдээ аз жаргалтай байгаа гэж боддог уу?”

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр

Нэгдүгээр байр – Q продакшн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”

Хоёрдугаар байр – А Артист “Таны хүүхдэд ямар дурсамж үлдэх вэ?”

Гуравдугаар байр –  Жаргалсайханы Чингүн  тус тус эзэллээ.

Шагналыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны 10 цагаас Сүхбаатарын талбайд гардуулна. Шалгарсан уран бүтээлчид хүрэлцэн ирнэ үү.

Богино хэмжээний видео сурталчилгааны уралдаанд бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчдэдээ гүнээ талархсанаа илэрхийлэхийн ялдамд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан

сэргийлэх ажлыг зохицуулах

зөвлөлийн Ажлын алба

Related posts

Зам тээврийн ослоос сэрэмжилье!

Anun Chinbat

Дэд зөвлөл хуралдлаа

Amaraa Chuluun

60 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “КАМЕРЖУУЛАЛТ-2” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Bayanduuren b

Leave a Comment