Мэдээ мэдээлэл

“Гэмт хэргийг бууруулах боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

“Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх болон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах арга замыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Гэмт хэргийг бууруулах боломж …” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Иргэний танхимд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Өлгий сумын удирдлага, Цагдаагийн газрын болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн эрх бүхий албан тушаалтнууд, багийн Засаг дарга нар оролцсон ба гэмт хэргийг бууруулах арга зам, боломжийн талаар хэлэлцэн цаашид иргэн бүрийн хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сахин биелүүлэх талаар багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын  хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Related posts

Мал хулгайлах гэмт хэрэг 2017 онд 901 бүртгэгдсэн нь өмнөх оноос 11.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Bayanduuren b

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН ЦАГААН НОМ-2016 ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Bayanduuren b

Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрөлд I байр эзэлсэн бүтээл

Amaraa Chuluun

Leave a Comment