Сонгон шалгаруулалтын зар

Видео сургалтыг олшруулах, хаягжуулах ажил гүйцэтгэх ЗӨВЛӨХ сонгон шалгаруулах тухай

Ажил гүйцэтгэгч ЗӨВЛӨХӨД тавигдах шаардлага:

  • Дүрс бичлэг олшруулах, хувилах ажил гүйцэтгэсэн туршлагатай;
  • Дүрс бичлэг олшруулах, хувилах чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй;
  • Чанарын шаардлага хангасан 30,000 ширхэг CD-R 52X multi speed 730MB/80 min форматын СД нийлүүлж, олшруулах, хувилах ажил гүйцэтгэх боломжтой;
  • СД хаягжуулах 30,000 ширхэг шошгыг өнгөний нягтрал сайн гаргадаг тоног төхөөрөмж дээр хэвлэх,
  • СД хаягжуулах шошгоны эхийг хэвлэхээс өмнө захиалагчаар баталгаажуулах.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Аж ахуйн нэгж болон энэ төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх танилцуулга;
  • Ажил гүйцэтгэх үнийн санал;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ;
  • Тоног төхөөрөмжийн үзүүлэлт, хүчин чадлын талаарх танилцуулга.

 

Материал хүлээн авах хугацаа: 2017 оны 06-р сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Хууль зүй, дотоод хэргийн яамны 211 тоот өрөөнд хүлээж авна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 265125