Завхан аймагт ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал Завхан аймагт ажиллаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн Дарга, Нарийн бичгийн дарга нартай уулзаж аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаа, холбогдох хуулиудыг сурталчлах хүрээнд зохион байгуулж буй сургалт, сурталчилгааны талаар мэдээлэл солилцож, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй” гарын авлага номыг хүлээлгэж өглөө.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Завхан аймгийн 24 суманд ажиллаж байгаа хамтарсан багийн гишүүдэд сургалт зохион байгуулав.

Түүнчлэн 2013 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах Нэг цэгийн үйлчилгээний төв болон түүний үйл ажиллагаанд үнэлгээ хийх НҮБ-ын Хүн амын сангийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн үнэлгээний багийн хамт Аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтантай уулзаж төвийн санжүүжилт, эрэлт, хэрэгцээ, үйл ажиллагааны талаар ярилцаж Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.