Гэр бүлийн хүчирхийлэл

Баянхонгор аймагт ажиллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны мэргэжилтэн Ч.Амарбаясгалан Баянхонгор аймагт ажиллаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга болон гишүүдтэй уулзаж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй” гарын авлага номыг хүлээлгэж өглөө.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хамтарсан багийн гишүүн нийгмийн ажилтнуудад сургалт, хэлэцүүлэг зохион байгуулав.

Түүнчлэн 2016 онд НҮБ-ын Хүн амын сан, Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулсан гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах Нэг цэгийн үйлчилгээний төв болон түүний үйл ажиллагаанд үнэлгээ хийх НҮБ-ын Хүн амын сангийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн үнэлгээний багийн хамт Аймгийн Задаг дарга болон холбогдох албан тушаалтантай уулзаж төвийн санжүүжилт, эрэлт, хэрэгцээ, үйл ажиллагааны талаар ярилцаж Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Related posts

Дэд зөвлөл хуралдав

Amaraa Chuluun

Сүүлийн 5 жилд 32 төрлийн 7242 гэмт хэрэгт хүүхэд өртөж хохирчээ

Amaraa Chuluun

Дэд зөвлөл хуралдлаа

admin admin

Leave a Comment