Uncategorized

Дэд зөвлөл хуралдлаа

Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 148 дугаар тогтоолоор баталсан. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу Дэд зөвлөл байгуулан ажиллахаар заасан байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/173 тоот тушаалаар Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан ба Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн ажлын албаны үүргийг мөн гүйцэтгэх юм.

Дэд зөвлөлийн даргаар ХЗДХ-ийн Дэд сайд, орлогч даргаар Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, гишүүдэд нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга, БСШУС-ын Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга болон холбогдох агентлаг, байгууллагууд, ТББ-уудын удирдах албан тушаалтнууд томилогдсон юм.

Дэд зөвлөлийн анхны хуралдааныг нээж, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр үг хэлэхдээ “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн төрөл болох хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд орж, цаашид энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хүчээ нэгтгэн та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэ гэмт хэрэг нь ямагт зохион байгуулалттай төдийгүй олон улсыг хамарсан шинжийг агуулдаг бөгөөд олон улсын хэм хэмжээгээр хамгаалагдсан ч дэлхий нийтэд тулгамдсан түгээмэл асуудал болсоор байна. Монгол улсад ч бидний төсөөлснөөс их байгаа. Монгол Улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тогтоох, гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, эрхийг нь хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудыг батлан, Олон улсын гэрээ, конвенциудад нэгдэн орсон байдаг. Мөн үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхээр болсон. Цаашид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон дэд зөвлөлөөс энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэн олон талт хамтын ажиллагааны үр дүнд явагдах учиртай” гэлээ.

Related posts

Шторкны уралдааны дүн гарлаа.

Anun Chinbat

“Гэмт хэрэг зөрчилгүй, аюулгүй амар тайван орчин” аян

Anun Chinbat

Зөрчлийн тухай хуулиас

Anun Chinbat

Leave a Comment