Төслийн уралдаан зарлах тухай

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах

төслийн уралдаан зарлаж байна.

Уралдааны төсөлд тавигдах шаардлага:

1.    Хуулийн хүрээнд байх: Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогод нийцүүлсэн байх.

2.    Зорилго: Гэр бүлийн хүчирхийллийн төрөл, ангилал, гэмт хэргийн тоо мэдээлэл болон нийгэмд гэр бүлийн гишүүдийн эрх бүрэн хангагдсан гэр бүлийн харилцааг сурталчлах, танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх.

3.    Төслийн хамрах хугацаа: 2017 оны 08 дугаар сарын 7-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл.

4.    Бүрдүүлэх материал: Төслийн танилцуулга (3 хүртэл хуудас), Төсөв, Байгууллагын танилцуулга, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар.

Материал хүлээн авах хугацаа: 2017 оны 08-р сарын 02-ны өдрийн 14.00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Хууль зүй, дотоод хэргийн яамны 211 тоот өрөө Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 265125; amarbayasgalan@mojha.gov.mn и-мэйлээр авна.