Европын сэргээн босголтын банк, Олон улсын эрх зүйн байгууллагын төлөөлөгч нартай уулзлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар Европын сэргээн босголтын банкны эрх зүйн шилжилтийн газрын ахлах зөвлөх хатагтай Ким О’Сулливан, Олон улсын эрх зүйн байгууллагын Зүүн Европ болон Төв Ази хариуцсан газрын Бүс нутгийн хөтөлбөрийн хариуцсан менежерийн үүрэг гүйцэтгэгч ноён Фред Хюстон, Олон улсын эрх зүйн байгууллагын Монгол дахь төслийн удирдагч Д.Оюунчимэг нартай уулзлаа.

Энэхүү уулзалтаар Европын сэргээн босголтын банк болон Олон улсын эрх зүйн байгууллагатай хамтран бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах талаар санал солилцов.