Хууль зүйн туслалцааны өдөрлөг зохион байгуулж байна.

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг энэ сарын 14-29-ний өдрүүдэд Монголын Хуульчдын холбоо   нь Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгийн үеэр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх, шаардлагатай хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх, нотариатын зарим үйлчилгээ үзүүлнэ.

Өдөрлөгийн хуваарь:

-Хан-Уул дүүрэг – 13-р хорооны Иргэний танхим 2017 оны 09 сарын 21-ний өдөр Пүрэв гариг, Соёлын ордон 2017 оны 09 сарын 28-ны өдөр Мягмар гариг

-Налайх дүүрэг – Иргэний танхим 2017 оны 09 сарын 22-ны өдөр Баасан гариг

-Чингэлтэй дүүрэг – 14-р хорооны Иргэний танхим 2017 оны 09 сарын 23-ны өдөр Бямба гариг

-Багануур дүүрэг – Тамгын газрын 219 тоот 2017 оны 09 сарын 25-ны өдөр Даваа гариг

-Сонгинохайрхан дүүрэг – Чингис Соосэ Их сургуулийн Соёл-Урлагийн заал 2017 оны 09 сарын 26-ны өдөр Мягмар гариг

-Багахангай дүүрэг – Соёлын ордон, Иргэний танхим 2017 оны 09 сарын 27-ны өдөр Мягмар гариг

-Баянгол дүүрэг – Тамгын газрын хурлын танхим 2017 оны 09 сарын 29-ны өдөр Баасан гаригт тус тус зохион байгуулна.