Зөвлөл, түүний гишүүдийн эрх, үүрэг

Зохицуулах зөвлөлийн эрх, үүрэг:

  • Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан байх бөгөөд хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүн, зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөө, тайланг хэлэлцэх.
  • Зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэл гарах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч, түүний явц, үр дүнгийн тухай тогтоосон хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй.
  • Зөвлөл нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад жил бүр тайлагнана.

Зохицуулах зөвлөлийн гишүүдийн эрх:

  • Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх санал оруулах;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийг яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцах;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөлийн ажлыг шалган туслах;
  • Зохицуулах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэх үедээ өмчийн хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн албан байранд тогтоосон журмын дагуу нэвтэрч холбогдох мэдээ, баримт, материал гаргуулан авах.