Дэд зөвлөлүүд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн тухай:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үүрэг бүхий Дэд зөвлөлүүдийг ажиллуулж байна. Үүнд:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
  • Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  • Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл.