Ажлын алба

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 134 дүгээр зарлигийн дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

Ажлын алба нь Зохицуулах зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангах, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, салбар зөвлөлийн үйл ажиллагааг нэгтгэн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.