Байгууллагууд

ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь хуулиар хүлээсэн үүрэг, зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд заасны дагуу тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар боллоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Харилцаа холбооны зохицуулах хороо нь цахим гэмт хэрэг болон хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-тай хамтарсан 3 талын байнгын ажлын хэсэг байгуулж, цаашид цахим орчинд гэмт хэргийн чанартай мэдээ, мэдээлэл тархах, гэмт хэргийг сурталчлах, уриалан дуудах агуулга бүхий мэдээлэл, нэвтрүүлэгт үнэлгээ шинжилгээ хийх зэрэг тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, харилцаа холбооны салбарын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаар тохиролцлоо.

Өнөөдрийн ажлын хэсэг байгуулах зөвлөлдөх уулзалтад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны БХЗГ-ын дарга Э.Энхтуяа, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг, ЦЕГ-ын Мэдээлэл технологи, холбооны газрын дарга, Цагдаагийн хурандаа Ц.Отгонбат, ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Батчулуун зэрэг бүрэлдэхүүн оролцлоо.