• Home
  • Мэдээ мэдээлэл
  • АНУ-ын загас, зэрлэг ан амьтан хамгаалах албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Мэдээ мэдээлэл

АНУ-ын загас, зэрлэг ан амьтан хамгаалах албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл  АНУ-ын загас, зэрлэг ан амьтан хамгаалах албаны Олон улсын харилцааны хэлтсийн мэргэжилтэн ноён Петер Вард, АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны АНУ-ын загас, зэрлэг ан амьтан хамгаалах албаны Хууль сахиулах хэлтсийн атташе ноён Аштон Кү, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан хатагтай Вонжин Вү нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх болон цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Уг уулзалтанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн Н.Жамъянхүү нар байлцлаа.

Related posts

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Amaraa Chuluun

Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх нь судалгаа

Amaraa Chuluun

ХИЛ ХАМГААЛАХ, ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИЙГ ТАНИХ ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ ХАМТАРСАН СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Bayanduuren b

Leave a Comment