ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Асуулт: Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны хамгаалах байр арга хэлбэрийн талаар?

Хариулт: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор хамгаалах байр ажиллана.

Хохирогч болсон гэж өөрийгөө үзсэн этгээд хамгаалах байрны үйлчилгээнд хамрагдах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллага, эсхүл хамгаалах байрны захиргаанд гаргана.

Хүн худалдаалах гэмт хэргийг цагдаагийн болон тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн эсэхийг үл харгалзан хохирогчийг хамгаалах байранд түр байрлуулна.

Хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг Засгийн газар батална.

Засгийн газрын шийдвэрээр хамгаалах байрны үйл ажиллагааг төрийн бус байгууллагад хариуцуулж болно.

Related posts

Асуулт: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн хохирол нөхөн төлүүлэх ямар ямар арга зам байдаг вэ?

user u

Асуулт: Манай гэр бүл мал маллаж амьдрахаар хөдөө орон нутагт шилжин ирсэн. Өөрийн өмчлөлийн малаа хулгайд алдахаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

user u

Асуулт: Захиргааны хяналтыг хэдэн жилээр тогтоодог вэ ?

user u

Leave a Comment