Цаг үеийн мэдээ

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэвлэлийн бага хурлыг 2019.04.16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвд зохион байгууллаа.

Арга хэмжээний зорилго нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаар иргэд, олон нийтэд таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хамтын ажиллагааг сайжруулах явдал юм.

Уг арга хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцож, нэгдсэн арга хэмжээний зорилго, ач холбогдол, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар товч мэдээлэл хийлээ.

 

 

Related posts

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Amaraa Chuluun

НҮБ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн тогтолцооны XIV их хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцож байна

Amaraa Chuluun

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулж байна

Amaraa Chuluun

Leave a Comment