• Home
  • Мэдээ мэдээлэл
  • ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ШВЕДИЙН ВАНТ УЛСЫН ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙД ПЕР АНДЕРС СУННЕСОНТОЙ УУЛЗЛАА
Мэдээ мэдээлэл

ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ШВЕДИЙН ВАНТ УЛСЫН ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙД ПЕР АНДЕРС СУННЕСОНТОЙ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Шведийн Вант Улсын Хүн худалдаалах асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Пер Андерс Суннесон 2018 оны 05 дугаар сарын 28-наас 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Пер Андерс Суннесон 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, манай улсын энэ талаарх нөхцөл байдалтай танилцан, хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар санал солилцлоо.

Related posts

Шторкны уралдаанд 3-р байранд шалгарсан бүтээл

admin admin

Сошиал уралдааны дүн гарлаа

Amaraa Chuluun

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулж байна

Amaraa Chuluun

Leave a Comment