• Home
  • Мэдээ мэдээлэл
  • “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд 95,3 сая төгрөийн үнэ бүхий хамгаалах хэрэгсэл гардууллаа
Мэдээ мэдээлэл

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд 95,3 сая төгрөийн үнэ бүхий хамгаалах хэрэгсэл гардууллаа

Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн 2 дугаар шатыг 2020 оны 8 сараас эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Жэндэрт суурилсан хүчирхийллийн нэг төрөл болох гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үр дүнтэй механизмыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлэн ажилладаг.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр, цагдаа, шүүхийн шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад Ковид-19 цар тахлын үед шаардлагатай 95,3 сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НҮБ-ын хүн сангийн Монгол дахь Тэргүүн Каори Ишикава нар оролцож багцыг гардууллаа.

Хамгаалах хэрэгслийн багцад маск, комбинзон, Н95 маск, нүдний шил, нүүрний хаалт, бээлий, гар ариутгагч зэрэг хувь хүнийг хамгаалах хэрэгслүүд багтсан байна.

Related posts

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт аймгийн зөвлөгөөн Чингис хотод эхэллээ.

admin admin

Сошиал уралдааны дүн гарлаа

Amaraa Chuluun

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалт болж байна

Amaraa Chuluun

Leave a Comment