• Home
  • Uncategorized
  • Зөвлөх сонгон шалгаруулах тухай зарлал
Uncategorized

Зөвлөх сонгон шалгаруулах тухай зарлал

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: Нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээнд хяналт, дүн шинжилгээ хийх үнэлгээний маягт боловсруулах.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хийгдэнэ.
  2. Нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээнд хяналт, дүн шинжилгээ хийх үнэлгээний маягт боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруултад оролцох хүсэлтэй хувь хүмүүсийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  3. Мэдүүлэг ирүүлж буй зөвлөх нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ажлын туршлага, ижил төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлага) ирүүлнэ.
  4. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Зөвлөхөд тавигдах мэргэжил, ур чадварын шаардлага:

  1. Хохирогч хамгааллын чиглэлээр судалгаа, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулсан туршлагатай. Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээ, санхүүжилтийн асуудлаар судалгаа, үнэлгээ хийсэн туршлагатай бол давуу тал болно;
  2. Төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар 3-аас доошгүй судалгаа, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах ажил дангаар гүйцэтгэсэн байх;
  3. Хохирогч хамгааллын чиглэлээр судалгаа, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулахад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;
  4. Эмч, эрх зүйч, нийгмийн ажилтан, социологич мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй;
  5. Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 206 тоот.

Утас: 51-260042.
И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

 

Related posts

СУМДЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Amaraa Chuluun

ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫГ СУРГАЖ БАЙНА

Bayanduuren b

Зөвлөх үйлчилгээний тухай зар

Amaraa Chuluun

Leave a Comment