Зар Сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ТҮР АЖИЛЛАХ ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

Зорилго

Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банкны “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж Хууль зүй, дотоод хэргийн яам нь төслийн гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны удирдлага дор байгуулсан. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж АХБ-ны цахим хуудаснаас авна уу. https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам төслийн хэрэгжилтийг дэмжин ажиллах программ хангамжийн инженерээр  мэргэшсэн, бие даасан зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх цахим сургалтын модулийг бэлтгэж Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын веб хуудаст байршуулахад оршино.

Хүрээ

Программ хангамжийн инженерийн ажлын хүрээ нь цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх цахим сургалтын модулийг бэлтгэж Цагдаагийн ерөнхий газрын веб хуудаст байршуулна. Зөвлөх нь шаардлагатай тохиолдолд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн оффист байрлаж ажиллана. Захиалагч нь веб хуудасны дизайн  гаргах, засвар үйлчилгээ хийх, цахим сургалтын модуль хөгжүүлэх шаардлагатай энгийн түвшний ажиллах орчноор хангана.

Ажлын даалгавар/хүлээгдэж буй үр дүн  

  1. Цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх цахим сургалтын модулийг бэлтгэх (Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын гаргасан сургалтын багцыг ашиглана);
  2. Сургалтын агуулга болон үйл ажиллагааг бүрэн хангах, төсөлд хамрагдсан орон нутгийн сум/баг/хороодын цагдаагийн ажилтнуудад хүртээмжтэй,  ашиглахуйц бүрэн ажиллагаатай байлгахад хяналт тавих;
  3. Сургалтын модулийг ЦЕГ-ын веб хуудасны платформд нэгтгэн, дизайн, мэдээлэл, мэдээллийн баазын менежмент зэргийг сайжруулах, шаардлагатай техникийн засвар үйлчилгээний ажлуудыг хариуцаж хэрэгжүүлэх;
  4. Сургалтын сэдэв, модуль болгоны төгсгөлд мэдлэг шалгах тест оруулж, мэдлэгээ бататгасны үндсэн дээр дараагийн сэдэв рүү орох байдлаар програмд өөрчлөлт, хөгжүүлэлт хийх;
  5. Гэр бүлийн хүчирхийллийн сургалтын хөтөлбөрийг видео контент хэлбэрээр бэлтгэхэд шаардагдах төсвийн задаргааг боловсруулах;
  6. ЦЕГ-т цахим сургалтын модулийг ашиглах, шаардлагатай засвар үйлчилгээ хийх дэлгэрэнгүй зааварчилгаа боловсруулж танилцуулах;
  7. Цагдаагийн байгууллагын ажилтнууд/хэрэглэгчид тухайн платформыг хэрхэн ашиглаж байгааг хянахад дэмжлэг үзүүлэх;
  8. Төсөлд хамрагдсан сум/баг/хороодод цахим сургалтын модулийг ашиглах, шаардлагатай засвар үйлчилгээ хийхэд газар дээр нь хяналт хэрхэн тавих талаар дэмжлэг үзүүлж ажиллах;
  9. Төслийн улирлын болон жилийн эцсийн тайланд мэдээллийн дүн шинжилгээний ашиглалтын талаар тайлангаа нэгтгүүлэх.

ТАВИГДАХ ШААРДЛАГА 

i) Математик, программ хангамжийн чиглэлээр дээд боловсролтой, магистрын зэрэгтэй бол давуу тал;

ii) Цахим сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, төлөвлөгөө боловсруулах туршлагатай байх /ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн баримт/

iii) Өгөгдлийн сангийн зохион байгуулалт, C++, Java, C#, PHP технологи дээр туршлагатай бол давуу тал;

iv) Программ хангамж болон цахим сургалтын модулийн дизайн, хөгжүүлэлт болон засвар үйлчилгээг хийж байсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх/ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн баримт/;

v) Тухайн чиглэлээр сүүлийн 2 жил ажиллаж байсан гэрээний туршлагыг нотлох баримтын хамт ирүүлэх /нэмэлтээр ижил төстэй/

vi) Төрийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулж байсан туршлагатай байх/ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн баримт/;

vii) Англи хэлээр тайлан боловсруулах чадвартай байх.

Азийн хөгжлийн банкны зөвлөх сонгон шалгаруулах (CSRN) цахим холбоосоор https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=171631орж бүртгүүлэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) стандартын дагуу материалаа илгээнэ. Дараах материалыг цахим бүртгэлийн системд хавсралтаар нэмж оруулна. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  2. Хувь хүний товч намтар
  3. Боловсролын зэргийн дипломын хуулбар

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээЖ авахгүй.

Холбоо барих хаяг:

Төсөл хэрэгжүүлэх нэгж

G9198-MON: “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам

Монгол Улс, Улаанбаатар хот, Засгийн газрын V байр,

Чингэлтэй дүүрэг, Б.Ширэндэвийн гудамж 8/4

Утас: 976-77449198

Цахим хаяг: procurement.g9198@gmail.com

Consulting Services Recruitment Notice

CONSULTANCY SERVICE FOR SOFTWARE ENGINEER FOR COMBATING DOMESTIC VIOLENCE AGAINST WOMEN AND CHILDREN, GRANT PROJECT

Objective and Purpose of the Assignment

The “Combating Domestic Violence against Women and Children” project financed by a grant from the Japan Fund for Poverty Reduction, administered by Asian Development Bank. The Grant Agreement was signed by the Government of Mongolia and the Asian Development Bank has become effective on 1 February 2019. The Ministry of Justice and Home Affairs (MOJHA) is the project executive agency (EA) and the Project Implementing Unit (PIU) was established under the Secretariat of Coordination Council for Crime Prevention (SCCCP), MOJHA. Detailed information of the project can be obtained from: https://www.adb.org/projects/51217-001/main.

The Ministry of Justice and Home Affairs intends to recruit a qualified Software Engineer as an individual consultant to support the implementation of the project.

Purpose of the assignment is to prepare the e-learning modules on response to domestic violence for police officers and ensure integration into a website of the National Police Agency (NPA).

Scope of Work

The software engineer will design the e-learning modules on response to domestic violence for police officials and ensure integration into the website of the National Police Agency. The incumbent is expected to work in the Project Implementation Unit’s office as needed.  

Detailed Task and/or Expected outputs

  • Design the e-learning modules based on the contents of a training manual on combating domestic violence for police workers (developed by the International Development Law Organization (IDLO) as a training package);
  • Harmonize the contents and ensure its functions and accessibility to khoroo/bagh/soum police officers in the project sites;
  • Upgrade and integrate the modules to the web platform of the NPA in terms of web design, data representation and database management;
  • Upgrade the training topics and modules with the post tests to fortify the knowledge before entering to the next topic;
  • Estimate and prepare the budget for developing domestic violence training program as a video content;
  • Support the NPA in maintenance and use of the e-learning modules;
  • Support police officer’s/visitor’s attendance in the on-line platform;
  • Conduct monitoring and follow up visits to assess use and maintenance of e-learning Package No C005/2021 Project: Grant 9198-MON: Combating Domestic Violence Against Women and Children Expertise: Software engineer Expertise group: Information system, Information technology, Software engineer Consultant source: National Category Independent 2 modules at khoroo/bagh/soums in the project sites
  • Make use of data analytics to provide inputs for the project quarterly and annual reports prepared to project implementation unit.

Minimum Qualification Requirements

  1. Minimum of undergraduate degree in mathematics and software, post graduate degree will be an advantage;
  2. Experience in implementing e-learning module, working experience in development of research and planning (service contract, contract evaluation documents should be submitted)
  3. Database management, C ++, Java, C #, PHP technology experience will be an advantage;
  4. At least 5 years of experience in software, e-learning module design, development and maintenance (service contract, contract evaluation documents should be submitted)
  5. Submit evidence of contract experience in the field for the last 2 (additionally similar assignments);
  6. Experience in conducting training for government employees (service contract, contract evaluation documents should be submitted);
  7. Ability to prepare reports in English.

Application SUBMISSION Procedure

Interested individuals should apply through ADB’S Consulting Services Recruitment Notice (CSRN) following the link below by 16 September 2021, 10:00 pm (Ulaanbaatar time)  

Link https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=171631

The following documents should be submit/uploaded into the CMS:  

  1. Cover letter
  2. Curriculum vitae/Resume
  3. Copies of diplomas of academic degrees

OFF-LINE EXPRESSION OF INTERESTS WILL NOT BE RECEIVED.

Contact information:

Project Implementing Unit

G9198-MON: Combating Domestic Violence against Women and Children

The Ministry of Justice and Home Affairs of Mongolia

Government Building V, Chingeltei district, B.Shirendev street 8/4

Ulaanbaatar city, Mongolia

Tel: 976-77449198

E-mail: procurement.g9198@gmail.com

Related posts

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо хуралдлаа

Amaraa Chuluun

Сургалт зохион байгууллаа

Amaraa Chuluun

БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Amaraa Chuluun

Leave a Comment