Топ мэдээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Зөвлөх үйлчилгээ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хамтарсан багийн гишүүдийн ажлын байрны тодорхойлолтод дүн шинжилгээ хийх, хамтарсан багийн гишүүн тус бүрийн жишиг ажлын байрны тодорхойлолт боловсруулах

1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан 2017-2022 оны Улс орны хөтөлбөрийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийгдэнэ.

2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хамтарсан багийн гишүүдийн ажлын байрны тодорхойлолтод дүн шинжилгээ хийх, хамтарсан багийн гишүүн тус бүрийн жишиг ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

3. Мэдүүлэг ирүүлж буй хувь хүн нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах шаардлагыг хангасан байна.

• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар судалгаа, үнэлгээ хийсэн туршлагатай. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу хамтарсан багт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж байсан бол давуу тал болно;

• Бодлогын баримт бичиг боловсруулж байсан туршлагатай;

• Баримт бичгийн нийцлийн харьцуулалт, судалгаа хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;

• Олон улсын харилцаа, олон улсын эрх зүйч, эрх зүйч, социологич мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй;

• Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх.

4. Сонирхсон хувь хүн нэмэлт мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны 12:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 206 тоот. Утас: 51-260042.И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

Related posts

Зөвлөх сонгон шалгаруулах тухай зарлал

Bayanduuren b

Зөрчлийн тухай хуулиас

admin admin

“ОйлГОЁ ХҮНдэлье” аян эхэллээ

Bayanduuren b

Leave a Comment