Зар Сонгон шалгаруулалт

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээ: Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журманд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтын 11.4.1 дэх хэсэг туссан эсэхэд дүн шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хийгдэнэ.
  2. Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруултад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  3. Мэдүүлэг ирүүлж буй зөвлөх нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ажлын туршлага, ижил төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлага) ирүүлнэ.
  4. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Зөвлөхөд тавигдах мэргэжил, ур чадварын шаардлага:

  1. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн чиглэлээр судалгаа, сургалтын үйл ажиллагаа тогтвортой явуулдаг хуулийн этгээд байх.
  2. Төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар 3-аас доошгүй судалгаа, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах ажил гүйцэтгэсэн байх;
  3. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн чиглэлээр судалгаа, сургалт, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах чиглэлээр мэргэшсэн хүний нөөцтэй байх.
  4. Санхүүжилтээс үл хамааран зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн чадавхтай байх;
  5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасаныг нотлох баримт бичиг ирүүлнэ.

              Зөвлөх үйлчилгээний баг нь  дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Зөвлөх баг нь 3-аас доошгүй гишүүнтэй байна.

2. Гишүүд нь эрх зүйч, хуульч, социологч, судлаач байх.

3. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн чиглэлээр судалгаа, сургалт, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулсан 3-аас дээш жилийн туршлагатай.

              Судалгааны багийн гишүүдэд тавигдах мэргэжил, ур чадварын шаардлага:

              Багийн ахлагч

  • Эрх зүйч, социологич мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Судалгаа, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах ажил удирдаж байсан туршлагатай;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх.
  • Бие даан ажиллах, бусдад зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх.
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 206 тоот.

Утас: 51-260042.
И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn

Related posts

СУДАЛГААНЫ ТАЙЛАН ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Bayanduuren b

Л.Нямгэрэл: Урьдчилан сэргийлэх гэдэг хоёрхон үгний цаана…

ts@tsr@1

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019 оны хийх ажлын чиглэлээ тодорхойллоо

Bayanduuren b

Leave a Comment