Зар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА/REQUEST FOR EXPRESSION OF INTEREST

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ ДЭМЖИХ СУРГАГЧ, ДЭМЖИХ БҮЛГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: (i) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн нийгмийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах; (ii) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн хамгааллын болон нөхөн сэргээх нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх; (iii) гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх талаар олон нийтийн зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны ажлуудыг хэрэгжүүлнэ.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим холбоосноос авна уу https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих үе тэнгийн сургагч, дэмжих бүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг урьж байна.

зорилго, зорилтууд

Зөвлөх үйлчилгээний зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих 30 сургагчийг бэлтгэн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд дэмжлэг, зөвлөгөөг өгөх шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн, 25 дэмжих бүлгийг төслийн 5 зорилтот орон нутагт байгуулж, хэрэгжүүлэхэд оршино. Уг дэмжих бүлгийн хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх нийгмийн тусламж үйлчилгээний талаарх ойлголт мэдлэг олгох, орон нутагт түшиглэсэн оролцооны аргаар хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах арга барил эзэмшүүлэх ажил, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Дэмжих бүлэг, сургагч нараар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хууль зүй, нийгэм, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих орон нутагт түшиглэсэн тогтолцоог бэхжүүлсэн байна.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭ

 Шалгарсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд ажиллана. Төслийн зорилтот орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих 30 сургагчийг бэлтгэнэ. Сургагчийг төслийн зорилтот орон нутгаас сонгон, сургалтад хамруулна. Сургагчийг (i) сонсголын, харааны, хөдөлгөөний бэрхшээлтэй, (ii) хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон сэтгэцийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагч нараас сонгоно. Сургалтын агуулгад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих бүлгийг байгуулах чиглэлээр орон нутагт түшиглэсэн оролцооны арга барилд суралцах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар ойлголт мэдлэг олгох, хувь хүний хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг таних, урьдчилан сэргийлэх, мэдээлэх чиглэлээр ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хууль зүй, нийгмийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх тус тус орно. Сургагч нь 25 дэмжих бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлж буй хууль зүй, сэтгэл зүй, нийгмийн тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг таних, урьдчилан сэргийлэх, мэдээлэх чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэдээлэл зөвлөгөө өгнө. Сургагч нарт газар дээр нь зөвлөгөө өгөх, ажлын явцад хяналт тавих зорилгоор орон нутаг тус бүрд доод тал нь хоёр удаа очиж ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих бүлэг, сургагч нарын ажлаас гарсан шинэ мэдлэг, сайн туршлагыг баримтжуулан доод тал нь нэг сургалтын материал боловсруулна. Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны материал боловсруулж буй өөр зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчтэй хамтран ажиллана. Зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг Азийн хөгжлийн банкны цахим холбоосноос авна уу. CMS http://csrn.adb.org.

ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын дагуу зөвлөхийн чадварт суурилсан сонгон шалгаруулалтын аргаар сонгон шалгаруулна. Нэг ба түүнээс дээш хуулийн этгээд консорциум болон уг зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцож болно. Сонирхсон хуулийн этгээд болон консорциум уг зөвлөх үйлчилгээнд тавигдах шаардлагад хүрч буйг хэвлэмэл зурагт хуудас, ижил төстэй хийсэн ажлын тайлбар, багийн гишүүдийн боловсрол, мэдлэг, ур чадварыг нотлох холбогдох баримт материалыг Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим системийн дагуу ирүүлнэ. Зөвлөхүүд баг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад орж болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу (CSRN) доорх холбоосноос 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) орж бүртгүүлнэ үү.

https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=166095.

Зөвлөх үйлчилгээнд санал ирүүлэх стандарт урилгын маягт болон мэргэжилтний товч намтрыг бүрдүүлэн оролцоно.

 

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээн авахгүй.

Холбоо барих:

“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам

Засгийн газрын V байр, Чингэлтэй дүүрэг, Б. Ширэндэвийн гудамж 8/4

Улаанбаатар хот, Монгол Улс

Утас: 976-77449198, Цахим хаяг: gender.g9198@gmail.com

CONSULTANCY SERVICE FOR IMPLEMENTING PEER EDUCATORS AND SUPPORT GROUPS PROGRAM FOR PERSONS WITH DISABILIES

The Combating Domestic Violence Against Women and Children (Grant 9198-MON) is being implemented by the Ministry of Justice and Home Affairs (MOJHA) and administered by Asian Development Bank (ADB) with funding of the Government of Japan. The project aims to deliver three main outputs: (i) multi-disciplinary response and livelihood assistance services to domestic violence survivors delivered; (ii) capacity of key officials and staff responsible for protection and rehabilitation services for domestic violence survivors improved; and (iii) behavior of key stakeholders on prevention, reporting, and protection of survivors improved. Outcome of the project is the quality of and access to prevention and multi-disciplinary response to domestic violence strengthened. More information about the project can be obtained from https://www.adb.org/projects/51217-001/main.

The MOJHA intends to recruit a national consulting firm to implement a peer educators’ and support groups’ program for Persons with Disabilities (PWDs).

OBJECTIVE OF THE ASSINGMENT

The purpose of the assignment is to train 30 peer educators to improve their knowledge and skills in providing peer support and counselling activities for PWDs and establish and run 25 support groups in five project sites. The peer support program covers series of activities that are tailored to improve knowledge of domestic violence prevention, response, and protective social services, including the skills to use the communication tools, community mobilization and participatory techniques in working with PWDs. Community outreach engagement targeting PWDs will be strengthened through peer support groups and the peer educators in provision of psychological counselling, health, education, social, and legal services.

SCOPE OF WORK

The consulting firm will engage from August 2021 to December 2022. The scope of the consulting service is to conduct the peer educators’ trainings and establish 25 peer support groups in five project target sites for PWDs. The training program will target around 30 peer educators, who will be selected from five project sites. The target peer educators will comprise: (i) people with hearing, visual, and mobility disabilities, and (ii) caregivers of children with disabilities and persons with intellectual disabilities. The themes of the trainings will focus on participatory techniques and community mobilization tools for establishing support groups of PWDs, increasing self-esteem and awareness of their rights; and awareness and behavior change activities on recognition of the forms of domestic violence, legal provisions, reporting, access to services and prevention of domestic violence. The trained peer educators will establish and facilitate 25 peer support groups, provide peer counselling to persons with disabilities on legal issues, domestic violence forms, reporting and services for the victims and survivors; access to other relevant services, including psychological counselling, health, education, social welfare and employment promotion services. On-site support for peer educators will be provided through monitoring and support visits at least twice for each project site. At least one knowledge product resulting from the peer educators and support groups program will be developed. The consulting firm will closely work with another consulting firm, who will work on development of multiple behavior change communication materials. The full Terms of Reference can be found at ADB CMS http://csrn.adb.org.

SELECTION CRITERIA AND REQUIREMENTS

Consultants will be selected under the Consultants’ Qualification Selection (CQS) method in accordance with the procedures set out in the current edition of the User’s Guide to Selection of Consulting Services for Borrowers. One or more organization can take part as a consortium in the selection of a consulting firm.  Interested consulting firm and/or a consortium must provide information indicating that they are qualified to perform the services (brochures, description of similar assignments, experience in similar conditions, availability of appropriate skills among staff, etc.) in line with the ADB’s Consultant Management System. Consultants may associate to enhance their qualifications.

SUBMISSION REQUIREMENTS

Interested consulting firms should apply through ADB’S Consulting Services Recruitment Notice (CSRN) following the link below by 19 February 2021, 10:00 pm (Ulaanbaatar time                     Link https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=166095. Standard template of EOIs and expert CVs shall be used in the submission.

OFF-LINE EXPRESSION OF INTERESTS WILL NOT BE RECEIVED.

Contact information:

Attn: Project Implementation Unit

The Ministry of Justice and Home Affairs of Mongolia

Government Building V, Chingeltei district, B.Shirendev street 8/4

Ulaanbaatar city, Mongolia

Tel: 976-77449198

Email: gender.g9198@gmail.com

 

Related posts

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо хуралдлаа

Amaraa Chuluun

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ 2

Amaraa Chuluun

Сургалт зохион байгуулж байна

Amaraa Chuluun

Leave a Comment