• Home
  • Мэдээ мэдээлэл
  • МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Мэдээ мэдээлэл

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. 15 хүний бүрэлдэхүүнтэй тус дэд зөвлөл өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуралдлаа.
Хуралдаанаар дэд зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, энэ талаарх иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлыг хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.

Related posts

Орон нутагт албан томилолтоор ажиллалаа

Amaraa Chuluun

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Bayanduuren b

Төслийн ажилтан сонгон шалгаруулах тухай зарлал (2 дахь удаагийн зар)

Amaraa Chuluun

Leave a Comment