Зар

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Сонгон шалгаруулалтын нэр: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зөвлөлийн ажлын албаны стратеги төлөвлөгөө боловсруулах.

Хийгдэх ажил: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны 2021-2025 оны стратеги төлөвлөгөөг боловсруулах, шаардлагатай судалгааны ажлыг гүйцэтгэх, ажлын албаны албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулах.

Энэхүү ажлыг гүйцэтгэх хүсэлтэй хуулийн этгээдийг оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

  1. Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
  • Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх туршлагатай сүүлийн 3 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх хуулийн этгээд эсвэл мэргэшсэн системийн шинжээч, эрх зүйч, эдийн засагчтай 3-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй баг байж болно;
  • Мэргэшсэн хүний нөөцтэй, техник, тоног төхөөрөмжийн бүрэн чадвартай байх;
  • Санхүүжилтээс үл хамааран ажил гүйцэтгэх чадвартай байх;
  1. Хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дараах мэдээллийг ирүүлнэ.
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Татварын байгууллагын тодорхойлолт;
  • Харилцагч банкны тодорхойлолт;
  • Ижил төрлийн ажлын туршлага;

Сонирхсон хуулийн этгээд материалаа дор дурдсан хаягаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр,

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба

Утас: 51-265125

И-мэйл: bayanduuren@mojha.gov.mn

Related posts

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ УРИЛГА

Bayanduuren b

ҮНИЙН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ

Amaraa Chuluun

Шторкны уралдаан зарлаж байна.

admin admin

Leave a Comment