Мэдээ мэдээлэл

Хүүхэд хамгааллын түншлэл хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран хэрэгжүүлэх Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллын компакт гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр талууд гарын үзэг зурсан.

Дээрх Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн албан ёсны нээлтийн арга хэмжээг өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээг Гэмт хэргээс урьдчилаг сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл нээж, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Улсын Ерөнхий Прокурорын орлогч С.Алиманцэцэг нар үг хэллээ. 

Мөн нээлтийн арга хэмжээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын төлөөлөл, төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан Дэлхийн зөн олон улсын байгууллага, Азийн сан олон улсын байгууллага, Хүйсийн тэгш эрхийн төв, Талита ази, Анбаунд зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Related posts

УЛСЫН ХЭМЖЭЭНД 2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ГЭМТ ХЭРЭГ БУУРЧЭЭ

Bayanduuren b

Bayanduuren b

Сургагч багш бэлтгэж байна

Amaraa Chuluun

Leave a Comment