Мэдээ мэдээлэл

Шинэ төслийн нээлт боллоо

Канад Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлэх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн нээлтийн ажиллагаа боллоо.

Төслийн Удирдах хороог Канад Улсын Гадаад хэргийн яамны Монгол болон Номхон далайн орнуудын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файсал болон Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Л. Нямгэрэл нар хамтран даргална. Төслийн Удирдах хорооны анхны хурал 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд оролцож төслийн үйл ажиллагааны талаар санал солилцов.

 

Related posts

ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛНА

Bayanduuren b

Санал авах тухай /дахин зарлал/

Amaraa Chuluun

Залилан, мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

Amaraa Chuluun

Leave a Comment