Мэдээ мэдээлэл

Үүрэн телефоны оператор компаниудтай уулзалт хийлээ.

Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл өнөөдөр үүрэн телефоны оператор компаниуд болох Мобиком, Юнител, Жи-мобайл, Юнивишн, ДДэш ТВ ХХК-ын төлөөлөлтэй уулзаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар санал солилцон хамтран ажиллахаар тохиролцлоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд аж ахуйн нэгж, байгууллагууд тодорхой үүрэг хүлээхээр заасан байдаг бөгөөд дээрх компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажил хэрэгжүүлдэг тухай мэдээлэл хийсэн юм. Мобиком, Юнител, Жи-Мобайл ХХК-ийн цаашдын ажилд амжилт хүсээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллах болсонд гүн талархал илэрхийлье.

Related posts

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл хуралдлаа

Amaraa Chuluun

Сонгон шалгаруулалтын зар

Amaraa Chuluun

Өсвөрийн сэргийлэгчдэд баяр хүргэе!

Amaraa Chuluun

13,733 comments

Leave a Comment