Мэдээ мэдээлэл

Өмнөговь аймагт албан томилолтоор ажиллалаа

Ажлын албаны мэргэжилтэн Өмнөговь аймагт ажиллаж аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Х.Сугир болон салбар зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаж НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарыг танилцуулж, аймаг дахь Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хохирогчид үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл сонсож, аймагт хэрэгжиж буй НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцлоо.

Мөн үеэр НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр байгуулах Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн засварын үйл ажиллагаатай танилцав.

Related posts

60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааны дүн гарлаа

Amaraa Chuluun

Зам тээврийн ослоос сэрэмжилье!

admin admin

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ СУРГАЛАА

Amaraa Chuluun

Leave a Comment