Мэдээ мэдээлэл

Хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчилсан “Мансууралгүй ирээдүй” өдөрлөгийг Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт энэ төрлийн эм, бодисын хор хөнөөлийг сурталчилсан материал болон сэрэмжлүүлэг хуудас тараахаас гадна тус суман дахь Гаалийн газраас энэ төрлийн бодисыг илрүүлэх чиглэлээр ашигладаг техник тоног төхөөрөмжийг танилцуулж, албаны үнэрч нохойн үзүүлбэр үзүүлэв.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал.

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт.

Related posts

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ АЛБА ХААГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Bayanduuren b

Шторкны уралдаан 1-р байр- Гэр бүлийн хүчирхийлэл

admin admin

ӨМГӨӨЛӨГЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Amaraa Chuluun

Leave a Comment