Зар Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтын нэр: Мэдээ мэдээллийн цахим хуудас, олон нийтийн сүлжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх мэдээллийг түгээх булан ажиллуулах.

Хийгдэх ажил: мэдээ мэдээллийн цахим хуудас, олон нийтийн сүлжээний гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлах булан үүсгэн ажиллуулах. энэ төрлийн мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмж тогтмол нийтлэх, 2-3 ярилцлага, нийтлэл гэх мэт контент бэлтгэж, олон нийтэд хүргэнэ.

Энэхүү ажлыг гүйцэтгэх хүсэлтэй хуулийн этгээдийг оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

  1. Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
  • Мэдээ мэдээллийн цахим хуудас /сайт/-тай байх үйл ажиллагаагаа дэмждэг олон нийтийн сүлжээний цахим хуудас /пейж/, тусгай програм хангамжтай байх.
  • Мэргэшсэн хүний нөөцтэй, техник, тоног төхөөрөмжийн бүрэн чадвартай байх;
  • Санхүүжилтээс үл хамааран ажил гүйцэтгэх чадвартай байх;
  1. Хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дараах мэдээллийг ирүүлнэ.
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Татварын байгууллагын тодорхойлолт;
  • Харилцагч банкны тодорхойлолт;
  • Ижил төрлийн ажлын туршлага;

Сонирхсон хуулийн этгээд материалаа дор дурдсан хаягаар 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр,

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба

Утас: 51-265125

И-мэйл: bayanduuren@mojha.gov.mn

Related posts

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Bayanduuren b

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

Bayanduuren b

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

Bayanduuren b

190 comments

Leave a Comment