Фото мэдээ

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа

Монгол Улсын  Засгийн газар НҮБ-ын Хүн амын сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2016 оноос 4 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Энэхүү төслийн зорилго нь:
  • хүчирхийллийн талаарх бодит статистик, тоо мэдээлэлтэй болох,
  • хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог дэмжих, сайжруулах,
  • олон нийтийг соён гэгээрүүлэх, улмаар  хүчирхийллийг үл тэвчих хандлага төлөвшүүлэх байлаа.
Төслийн үр дүн:
1. Хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний судалгаа хийсэн, Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээллийн сантай болсон.
2. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг 7 аймаг, 4 дүүрэгт шинээр байгууллаа.
3.НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Эерэг болГоё”, “ОйлГоё-Хүндэлье”, “Хайр өвтгөдөггүй” зэрэг аянуудыг зохион байгуулж, иргэд, олон олон нийтийг соён гэрээгээрүүлэх, хандалагыг өөрчлөх аянуудын үр дүнд Цагдаагийн байгууллагад бүртгэгддэг гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2016 онтой харьцуулбал 2019 оны мэдээгээр 32.1% буурсан мөн иргэдээс өгөх дуудлага мэдээлэл нэмэгдсэн болно.

Related posts

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлье

Bayanduuren b

Ээжийгээ зодсон эмэгтэйг саатуулжээ

Amaraa Chuluun

“ОйлГОЁ ХҮНдэлье” аян эхэллээ

Bayanduuren b

Leave a Comment